Шууд Chart

Улаан чөтгөрүүд эргэн ирлээ

2016-06-18 23:59:22

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "E" хэсгийн хүрээнд тоглосон Бельги болон Ирландын шигшээ багуудын тоглолт манай цагаар 22:00 цагаас явагдаж өндөрлөлөө. Бельгийн шигшээ баг нээлтийн тоглолтдоо Италид 2:0-н харьцаатай ялагдал хүлээсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хэл амны гол бай болоод байсан Бельгийн шигшээ баг эхний үед мөн л хэвлэл мэдээллийн бай болохоор тоглолтыг үзүүлж тоглолт  тэнцээгээр буюу 0:0 харьцаатай өндөрлөөд байсан юм. Тоглолтын агуулга болон үр дүнтэй зэрэгцээд дасгалжуулагч М.Вилмотсийн хувь заяа ч хэвлэлээр урсаад эхэлсэн байв. 

15 минут завсарласны дараагаар буюу хоёрдугаар 45 минутаас эхлэн бид цоо шинэ "Улаан чөтгөр" -үүдийг харах болов. Улмаар тоглолтын эхний гоолыг Манчестэр Сити клуб болон Бельгийн шигшээ багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч Кэвин Дэ Бройны дамжуулалтаар довтлогч Р.Лукаку гоолдсоноор "гоолын шуурга"-ны эхлэлийг тавьсан гэж хэлж болно. 

Гоол орсны дараагаар багууд ээлж дарааллан довтолгоон явуулсны эцэст дахин гоол оруулсан нь хамгаалагч Томас Мэйнэрийн дамжуулалтаар хойд хөрш ОХУ -н супер лигт тоглодог хагас хамгаалагч Аксэл Витсэл байв. Улмаар Ирландын шигшээ баг тоог ойртуулах оролдлогуудыг хийж байсан ч үр дүн өгөлгүй явсаар дахин гоол алдав. Хохирогч нь Эвэртонд харьяалалтай довтлогч Ромэлу Лукаку байв. Ингэснээр тэрбээр дубл хийж мэргэн буучдын жагсаалтад орж ирлээ. 

Бельгийн шигшээ баг тус тоглолтод 3:0 харьцаатайгаар ялалт байгуулснаар хэсгээс гарах боломжоо хадгалж үлдсэн бол Ирландуудад байдал бишдэж ирлээ. Тэд дараагийн тоглолтдоо хэсгийг тэргүүлэгч дэлхийн 4 удаагийн авалга өмнөх тэмцээний мөнгөн медальт Италийн шигшээ багийг хожих хүндхэн даалгавартай үлдлээ. Хэрэв чадах эс аваас гэрлүүгээ харих эхний 2 багийн нэгээр нэрлэгдэх юм.

Нийтэлсэн: А.Амаржаргал

Улаан чөтгөрүүд эргэн ирлээ  
Үзсэн: 2991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй