Шууд Chart

Шөвөгт шалгарсандаа баяртай байна

2016-06-19 00:35:59

Европын аварга шалгаруулах тэмцээний "E" хэсгийн хүрээнд явагдсан Итали болон Шведийн шигшээ багуудын тоглолтын дараа хэсгээс гарах болзлоо хангасан Италийн шигшээ багийн дасгалжуулагч Антонио Конте тоглолтын дараачаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагаас та бүхэндээ сонирхуулья.

Антонио Конте:

"Шөвөгт гарсандаа баяртай байна. Манай багийг 2 тоглолтын дараа гэхэд шөвгийн эрхээ авчихсан байна битгий хэл хэсгээс гарахгүй хэмээн үзэж байсан хүмүүс цөөнгүй байсан. Бид тэгвэл хэсгээс гарах эрхээ баталгаажууллаа, үүнийг хийж чадсан нийт тоглогчиддоо талархал илэрхийлье. Манай хэсгийн хувьд тун чанга багуудтай байгаа, ийм хэсгээс 2 дараалсан ялалт авах сайхан байна. Гэхдээ Шведийн тал манай эсрэг аюултай довтолгоонууд хийж бараг чадсангүй."

Италичууд хэсгээс болзолоо хангасан эхний баг болоод байгаа юм. 

Нийтэлсэн: А.Амаржаргал

Шөвөгт шалгарсандаа баяртай байна  
Үзсэн: 2610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй