Шууд Chart

Тоглолтын өмнө: Португал - Австри

2016-06-19 03:38:00

Дэлхийн 3 удаагийн шилдэг хөлбөмбөгчин, бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Кристиану Роналдугаар ахлуулсан Португалын шигшээ баг анх удаагаа эрхээ аван оролцож буй Австрийн шигшээ багтай Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "E" хэсгийн хүрээнд энэхүү тэмцээний хамгийн сүүлчийн 2-р тойргын тоглолтыг хийх гэж байна. 

Эхний тоглолтод санаанд багтамгүй хэд хэдэн дүр зураг буусны хоёр нь энэхүү хоёр баг дээр тохиосон гэж хэлж болно. Ердөө 320000 хүн амтай Исландчуудын эсрэг зөвхөн твиттердээ л гэхэд 43.2 сая дагагчтай Кристиану Роналдугаар ахлуулсан тив дэлхийн аваргын арвин туршлагатай Португалын шигшээ баг тэнцэж улмаар оноо "алдсан" юм.

Австричууд ч мөн ялгаагүй тус тэмцээнд тус хэсгийг бүүр толгойлж ч гарч магадгүй гэж нэрлэгдэж байсан Австрийн шигшээ баг нээлтийн тоглолтдоо Унгарын шигшээ багт 2:0 харьцаатайгаар хожигдсон нь хэн хэнийг цочролд оруулах шахсан үр дүнг гаргасан билээ.

Оноо алдах эрхгүй "E" хэсгийн гал гарсан тоглолт бид бүгдийг хүлээж байна.

Австрийн шигшээ баг

Almer; Klein, Hinteregger, Prödl, Fuchs; Baumgartlinger, Ilsanker, Alaba; Harnik, Arnautović, Sabitzer. 

Португалын шигшээ баг

Patricio; Vierinha, Pepe, R.Carvalho, Guerreiro; Moutinho, Gomes, W.Carvalho; Nani, Quaresma, Ronaldo

Нийтэлсэн: А.Амаржаргал

Тоглолтын өмнө: Португал - Австри  
Үзсэн: 2540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй