Шууд Chart

К.Роналду 20 удаа хаалганд цохисон ч гоолгүй тэнцэв

2016-06-19 05:51:06

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний 2-р тойргын хүрээнд явагдсан сүүлийн тоглолт "E" хэсгийн хүрээнд явагдсан Португал болон Австрийн шигшээ багуудын хооронд болсон тоглолтоор өндөрлөлөө. Хоёр багийг хэсгээ тэргүүлэх багууд гэж мэргэжилтнүүд дүгнэж бооцооны сайтууд дээрх бооцоонуудын дүн минут секунд тутамд өссөөр байсан хоёр шигшээ багийн  тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөлөө. Ингэснээр Австрийн шигшээ багийн хэсгээс гарах боломж дээсэн дөрөөн дээр хүрч ирсэн бол Португалын шигшээ баг дараагийн тоглолтод заавал хожих ёстой гэсэн том даалгавар хүлээн авлаа. 

Хоёр багийн тоглолтод Португалын шигшээ баг илт илүүрхсэн тоглолтыг үзүүлсэн нь статистик үзүүлэлтээс харагдах бөгөөд Португалын шигшээ баг 62% -н бөмбөг эзэмшилттэй мөн зөвхөн Кристиану Роналду дангаар 20 удаа хаалганд цохих оролдлого хийсэн нь хэн нь илүү тоглосон нь бэ гэдгээс харж болох бизээ. Гэвч бөмбөг орох тун дургүй байлаа. Ялангуя дэлхийн 3 удаагийн шилдэг хөлбөмбөгчид бөмбөг "дургүй" болчихсон юмуу гэлтэй байв. Үүнийг илтгэх зүйл нь түүний 20 хаалганд цохих оролдлогоос гадна 11 метрийн торгуулын цохилтын үзүүлэлт юм. Үүн дээрээс нэмээд түүний чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөөд тор хөдөлгөх мөчид заасан заалт нь отон тоглолт байсан тохиолдлыг ч хэлж болох юм. 

"E" хэсэг

  • Унгар 4 оноо 
  • Португал 2 оноо 
  • Исланд 2 оноо 
  • Австри 1 оноо 
Нийтэлсэн: А.Амаржаргал

К.Роналду 20 удаа хаалганд цохисон ч гоолгүй тэнцэв  
Үзсэн: 4107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй