Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 10-р сарын 11/

2013-10-11 07:22:01

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 10-р сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын адаг Хар нохой  сарын шинийн 7. Есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Сугар гараг. Наран 07.27-д мандаж, 18.24-д жаргана. Өдрийн барилдлага Идэр.  Шүтэн барилдлага Нэр өнгө.  Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Шийдвэрлэх өдөр. Юутай ч байсан хийх өөрчлөлтүүд чинь таны зоригийг сорих болно. Нийгмийн арга хэмжээ таны найдсан шиг дурсгалтай болж өнгөрөхгүй байсан ч түүнд оролцох нь ирээдүйд ашиг тус авчирна. Итгэл хүлээлгэсэн багийнхандаа бүрэн эрх олго. Аюулгүй байдал нэн тэргүүнд хамгийн чухал нь. Хэт их урам зоригоосоо болоод тэнэг бас аюултай зүйл хийх гэж оролдсоны хэрэггүй. Хэрэв боломжтой бол чухал уулзалт болзоо ажлын ярилцлагаа хойшлуул. Тэгээд аль хэдийн төлөвлөгдсөн байсан арга хэмжээнүүдийг дахин хянан шалга.

 

Хумх (1/20-2/18)   

Сэтгэл хөдлөм өдөр. Өдөр тутмын амьдралаасаа холдох нь танд шинэ танилууд болон шинэ санаанууд авчирна. Асуудал гарахад өөрийн хариуцлагатай зан чанараа бүү гээ. Тооцоолсон эрсдэл үр ашгаа өгнө. Хүчтэй сэтгэл хөдлөл та болон хайртын тань дунд асуудал үүсгэж, амьдралд тань гал асаах болно.

 

 

Загас (2/19-3/20)

Зохицсон өдөр. Найз нөхөд тань хэрэгтэй зүйлээр туслах учраас тусламж гуйхаас бүү эргэлз. Төлөвлөгөө санаснаар бүтэх бөгөөд жижиг төслөөс ч санхүүгийн хувьд амжилттай байж чадна. Импорт экспортын худалдааны чиглэлээр ажиллавал сайн байна. Зөвхөн импортын гаалийн татвар журмыг сайтар ойлгосон байх хэрэгтэй. Хувийн амьдралдаа анхаарч, бүтээлч байдлыг тань хөгжүүлэх боломжийг бүү алд. Зарим загасныхан гэр бүл зохиохыг оролдоно. Ганц бие загасууд өнөө орой сонирхолтой, сэтгэл татам хүнтэй танилцана.

 

Хонь (3/21-4/19) 

Элэгсэг өдөр. Хайр дурлалын билэгдэл болсон Сугар гараг таны ордны харалдаа байгаа нь өөрийгөө бусдад сайн илэрхийлж чадахын илэрхийлэл юм. Хайр дурлалдаа шатах гэсэн хүсэл хүчтэй илэрнэ. Та бусдыг энэрэн хайралдаг өгөөмөр нэгэн болохын хэрээр буулт хийж сурна. Зөрчилдөөнтэй байсан хүнтэйгээ буцаж эвлэрэхэд тохиромжтой үе тохиосон байна. Та хүмүүсийг ямраар нь ч ялгаварлан үзэлгүйгээр тэдэнд өмөг түшиг нь болох болно. Ирэх долоо хоногуудад та бусдын өөртөө ихээр татахын сацуу олон янзын найр наадам, баяр цэнгүүнд оролцох урилга хүлээн авна. Хайрын өрнөл эхэлж, дэлбээгээ нээнэ.

 

Үхэр (4/20-5/20)   


Шударга өдөр. Дээд албан тушаалтантайгаа хийх хэлэлцээр болон ажлын харилцаа холбоо тань таныг гэрэлтүүлэх болно. Таны удирдах болон бүтээлч авьяас чадвар тань нэгдүгээрт байх бөгөөд та дарга нартаа өөрийгөө үнэтэй хүн гэдгээ харуулах болно. Зарим нэгэн үхрийнхэн удирдах албан тушаалд очих санал авах болно. Хэдийгээр та ажилдаа зугаатай байгаа ч гэлээ гэр орноо бүү март их ажлын хажуугаар өөрийнхөө үүргийг ч гэсэн сана. Ажил болон гэр орныхоо ажлыг та сайн зохицуулж чадвал их ашиг таны замд бий болох болно.

 
Хамтатгах (5/21-6/21)   

Утга учиртай өдөр. Алсын хараатай бай. Найз нөхдөө сонс. Тэгвэл үнэтэй мэдээллээс огт хоцрохгүй. Шинэ ажилтанд ажлын байраа танилцуулах үүргээс болж бага зэрэг дарамтанд орох боловч багийн тань шинэ гишүүн өдөржин таныг инээлгэх сонирхолтой хөгжилтэй зүйлийг ярина төдий чинээ маргаашийн ажилдаа дуртай ирэх болно. Гадаад хүнтэй шинэ хайр сэтгэлийн асуудал үүсгэх нь урьд өмнө тулгарч байгаагүй бэрхшээлүүдийг бий болгоно. Соёлын ялгаатай байдал үүсэхэд уурлаж бухимдахын оронд өөрийнхтэй харьцуулан ихийг мэдэхийг хичээ.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Тодорхойгүй өдөр. Зарим ганц бие мэлхийнхэн энэ өдөр тэнцвэртэй байдлыг мэдэрнэ. Тогтвортой байдлаа эргүүлж олж авахад амар биш. Та өөрийнхөө цагийг ажил дээрээ ч гэсэн хөгжөөнтэй байлгавал та бүхнийг зохицуулж чадна. Бага зэрэг алхах сонсдог хөгжмөө шинэчлэх залуу ажилчидтайгаа онигоо ярих зэргээр стрессээ багасга. Онигоо ярих нь бага зэрэг хэцүү санагдах ч таны эргэн тойрны хүмүүсийг уурлуулахгүй. Өөрийн сэтгэлийн зовнил уур уцаараа гэм буруугүй гэр бүлийн гишүүддээ болон таны уур хорслыг хүргээгүй өөр бусдад бүү гарга.

 

Арслан (7/23-8/22)   

Элэгсэг өдөр. Өнөөдөр өчигдөрийнхөөс мэдэгдэхүйц дээр хандлагатай өдөр. Сэтгэл санаа чинь хүчтэй хөдөлж магад. Бүлэг хүмүүс эсвэл том байгууллагуудыг хамарсан арга хэмжээнүүд саадгүйгээр явагдах болно. Ойрын үед хуучин харьцаагаа сэргээх магадлалтай. Гэхдээ та үүнийг удаан хугацаагаар үргэлжүүлэхийг хүсч байгаа эсэхдээ итгэлтэй байх хэрэгтэй. Цаашид хэрэгцээгүй болсон зүйлүүдээс ангижрах нь амьдралд чинь шинэ эрч хүчийг авчрах зөв арга зам.

 

Охин (8/23-9/22)   

Найрсаг өдөр. Охины ордныхныг амжилтанд хүрэхэд од гарагс туслах болно. Бусад хүмүүсийн дургүйцлийг хүргэхгүй байх тал дээр анхааралтай байгаарай. Хэтэрхий түрэмгий байх нь муу үр дагавар дагуулна. Танд тулгарсан нөхцөл байдал өнөөдөр хэцүү санагдаж байсан ч та үүнийг даван гарч чадна. Бизнесийн арилжаа наймаа ашигтай байж, таны нэр хүндийг өсгөн ажилд тань тодорхой хэмжээний амжилтыг авчрах болно. Оройг найзуудтайгаа хөгжилдөн өнгөрөө.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Идэвхитэй өдөр. Нэгэн хэвийн байдлаа эвдэх нь таны хувьд нэн тэргүүнд тавигдана. Шинэ зүйл сурж мэдэх, шинэ газарт очиж үзэхийг эрмэлзэнэ. Таны гэр бүлийн гишүүд болон хамтрагч нарын хүсэж байгаагаас илүүтэйгээр өөрийн арга барилаар явах нь чухал. Өөрийн гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун бай таны ирээдүйд нөлөөлөх асуудлыг хайртай хүмүүстэйгээ зөвшилц. Энэ цаг мөчид ямар ч эмчилгээ болон зөвлөгөө ашигтай байна.

 

Хилэнц (10/23-11/21)   

Анхаарлаа төвлөрүүлэх өдөр. Хүнд үүрэг ажил таныг баярлуулахгүй хэдий ч таны хамтран ажиллагсад ажлаа цагтаа дуусгах эсэх нь таны тэдэнд хир их туслаж байгаагаас шалтгаална. Хэрэв та оффисдоо суугаад үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх эсвэл гадны гэрээ хэлэлцээр, төлбөрийн хуудас болон хуулийн бичиг баримт зэргийг цэгцлэн илүү цагаар ажиллах юм бол таны ажлын чадамж нэмэгдэх болно.

 

Нум (11/22-12/21)   

Эрсдэлтэй өдөр. Мөнгө санхүү гэр бүлийн асуудал тулгарах үед яаран их ярьж хариу үйлдэл хийхээс болгоомжил. Магадгүй дүр зураг ойлгомжтой болтол цаг хугацаа хэрэгтэй байж болох юм. Өөртөө итгэх итгэл зүрх зориг тань мохох юм бол өөртөө хүчин чармайлт гарган сорилтыг даван туул. Мөнгөний зохицуулалтаа дахин харах хэрэг гарна.

 

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 10-р сарын 11/  
Үзсэн: 1630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй