Өнөө шөнө Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний "B" хэсгийн хүрээнд явагдах Англи болон Словакийн шигшээ багийн онц сонирхолтой тоглолт бид бүгдийг хүлээж байна. Английн шигшээ багийн хувьд 1 хожиж, 1 тэнцээ буюу 4 оноогоор хэсгээ тэргүүлж, улмаар хэсгээс гарах боломжтой багуудын нэгээр нэрлэгдээд байгаа. Словакийн шигшээ багийн хувьд сайн ч биш, муу биш буюу 3 оноотой хэсгээс гарахаар мэрийж буй баг юм. Хоёр багт хоёул хожил авахад хэсгээс гарах боломжоо бататгах бол тэнцвэл хоёул цааш шалгарах эрхтэй болох юм.
Head to Head
- Өмнө нь тэд 2004 оны Европын аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтад нэг хэсэгт орж байсан.
- 2009 онд нөхөрсөг тоглолтын хүрээнд тоглоход Англичууд 4:0 харьцаатай ялалт байгуулсан бөгөөд тус тоглолтод одоогийн багийн ахлагч Вэйн Рүүни дүбл хийж байсан.
- Английн Словакад хийсэн сүүлийн 8 гоолын 7 нь тоглолтын 60 дахь минутаас хойш байсан.
Словак
- Олон улсын чанартай сүүлийн 6 тоглолтод хаалгаа цэвэр манаагүй
- Сүүлд оруулсан гурван гоолын хоёрт нь багийн лидер Марэк Хамшик оролцсон. 1 гоол, 1 гоолын дамжуулалт хийсэн.
- Тэд 2010 онд Шинэ Зеландтай 1:1-ийн харьцаатай тэнцсэнээс хойш дахин олон улсын тэмцээнд тэнцээ амсаагүй.
Англи
- Тэд 2008 оны сонгон шалгаруулалтад Хорватын шигшээ багт 3:2-ын харьцаатай хожигдсоноос хойш 90 болон 120 минутад хожигдоогүй.
- Жэмми Варди 2016 оны Английн шигшээ багийн мэргэн бууч бөгөөд одоогоор 5 тоглолтод 4 гоол оруулаад байна.
- 2004 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд Францын шигшээ багт 2:1-ийн харьцаатайгаар ялагдал хүлээснээс хойш тэд тус тэмцээнд хожигдоогүй. 5 хожил 4 тэнцээтэй.
Тоглолтын өмнө: Словак - Англи | ||
Үзсэн: 1753 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.