Шууд Chart

Хоёр өдөрт зам тээврийн 367 дуудлага бүртгэгджээ

2016-06-20 13:38:41

Энэ сарын 18, 19-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 529-г хүлээн авснаас зам тээврийн ослын 367 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 25 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 27 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал,  Төв аймгийн Сэргэлэн сум Улаанбаатар хотоос 132-133 дахь км-т асфальтан замд Toyota Ipsum маркийн автомашин онхолдож жолооч 57 настай З, зорчигч 18 настай Б нарын 2 хүний амь хохирч, 1 хүн гэмтсэн байна.

Мөн БЗД-ийн 1-р хороо Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн урд замд Hyundai Sonata-6 маркийн автомашины жолооч А нь явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироосон ноцтой осол гарчээ.


Хоёр өдөрт зам тээврийн 367 дуудлага бүртгэгджээ  
Үзсэн: 1537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй