Монгол Улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ой өнөөдөр тохиож байна. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны зургаадугаар сарын 20-ны энэ өдөр УИХ-аас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж байжээ.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын нийт бие бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэхийн ялдамд, уншигч та бүхэнд тус албаны ажил амьдралыг харуулсан гэрэл зургийн мэдээг хүргэж байна. /Гэрэл зургуудыг ОБЕГ-ын цахим хуудаснаас авч ашиглав./
Өнөөдөр Онцгой байдлын албаны 13 жилийн ой тохиож байна | ||
Үзсэн: 3508 | Mongolian National Broadcaster |