Шууд Chart

Анхел Иорданеску сэтгүүлчийг шүүмжлэв

2016-06-21 03:09:50

Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний "A" хэсгийн хүрээнд явагдсан Румын, Албанийн шигшээ багийн тоглолтын дараагаар Украйны араас хасагдах нь тодорхой болсон баг нь Румын болсон. Тоглолтын дараагаар дасгалжуулагч "Анхел Иорданеску" сэтгүүлчдэд яриа өгөх үеэрээ эхний сэтгүүлчийн асуусан асуултад хатуурхан хариулсан юм. 

Сэтгүүлч: Албани гоол хийчихээд байхад яагаад Сан Мартианыг сэлгээгээр оруулсан бэ. Танай баг хожигдсон нь ахлах дасгалжуулагчийн албан тушаалд нөлөөлөх үү?

Анхел Иорданеску: -Би таныг танилаа. Та дандаа шүүмжлэл бичдэг тэр сэтгүүлч байна. Таныг хөл бөмбөг үздэг болохоос тоглож өөр дээрээ мэдэрсэн хүн гэж бодохгүй байна. Манай багийн хувьд хожигдлоо. Тоглолтын эхлэл сайн байсан ч хамгаалалтын алдаа гаргаж гоол алдлаа. Тоглолтын 2-р үед бид илүү санаачилгатай байж олон боломжийг гаргасан ч харамсалтай нь гоол хийж чадсангүй. Би та бүхнээс манай багийн зарим тоглогчийг хэт буруутгасан асуулт тавихгүй байхыг хүсч байна. Тэд бүгдээрээ хичээж тоглосон гэдгийн сануулъя. Харин албан тушаалын хувьд бол үүнийг манай улсын хөл бөмбөгийн холбоо шийднэ биз.

Нийтэлсэн: А.Амаржаргал

Анхел Иорданеску сэтгүүлчийг шүүмжлэв  
Үзсэн: 1155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй