Шууд Chart

Эхний үе: Англи 0:0 Словак

2016-06-21 04:54:52

Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний "B" хэсгийн хүрээнд 3-р тойргийн хасагдах шатны хариуцлагатай тоглолт ид өрнөж байна. Ээхний үе 0:0 харьцаатай өндөрлөлөө. Английн шигшээ багийн хувьд өмнөх тоглолтуудаас ялгарах онцлог нь 6 тоглогч шинээр орж ирсэн онцлох өөрчлөлт байсан. Словакийн шигшээ багийн дасгалжуулагч Яан Козак бүрэлдэхүүндээ ямар нэгэн өөрчлөлт оруулалгүй 11 тоглогчоо илгээсэн юм. 

Хоёр баг хэсгээс хэдээр шалгарахаа үзэх тулаан гэж хэлж болох бөгөөд тэнцэх болон Англи хожиход 3 арслангууд хэсгээ тэргүүлэх бол Словак бусад тоглолтуудыг хүлээх шаардлагатай болох юм. Эсрэгээрээ Словак хожиход хэсгээ тэргүүлэх бөгөөд Англичууд 3-р байраар шалгарах нь тодорхой болох юм. 

Тоглолтын эхний үеийн байдлаар Словакийн шигшээ баг ОХУ-тай хийсэн тоглолтын адилаар маш сайн, нягт хамгаалалтыг толилуулсан бөгөөд Английн шигшээ баг тэр нягт хамгаалалтыг сэтэЛж чадахгүй байсаар эхний үеийг өндөрлүүлэв. Бид бүгдийг онц сонирхолтой 2-р үе хүлээж байна. 

Нийтэлсэн: А.Амаржаргал

Эхний үе: Англи 0:0 Словак  
Үзсэн: 1469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй