Шууд Chart

Уэльсчүүд ээ, шөвгийн 16-д тавтай морил

2016-06-21 05:48:39

Анх удаагаа Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд оролцож буй Уэльсийн шигшээ баг  ОХУ-ын шигшээ багтай тэмцээний "B" хэсгийн хүрээнд Францын Тоулусэ хотын Мунисипал цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийж, 3:0 харьцаатай бут ниргэснээр тэд 6 оноотой болж хэсгээ тэргүүлэн гарлаа. 

Тоглолтын эхний үеийн Арсенал клуб болон Уэльсийн шигшээ багийн хагас хамгаалагч Аарон Рамси тоглолтын 11 дэх минутад ОХУ-ын хаалгач Игор Акинфээвийн эсрэг 1-1 эсрэг тулахдаа хаалгачийн дээгүүр давуулж шидэн тоглолтын тоог нээсэн бол Нэил Таилор гоолдсоноор 2:0 болоод байсан бол 3-р үеийн 67 дахь минутад дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөл бөмбөгчин Гарэт Бэил гоолдсоноор тоо 3:0 болж Уэльсийн шигшээ баг хожлоо бататгасан юм. 

Анх удаагаа Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тэд хэсгээ тэргүүлэн гарч байгаа юм.  

Нийтэлсэн: А.Амаржаргал

Уэльсчүүд ээ, шөвгийн 16-д тавтай морил   
Үзсэн: 1929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй