Албанийн шигшээ баг болон Румыны шигшээ багуудын тоглолтод 0:1-ээр хожиж түүхэндээ анх удаагаа тус тэмцээнд оролцож буй Албанийн шигшээ баг Румыны шигшээ багтай тэнцсэнээр шөвгийн 16-д тоглох боломжтой болсон юм. Энэ нь тэдний хөл бөмбөгийн төдийгүй багийн спортын түүхэн дэх хамгийн том амжилт болж буй.
Энэ талаар багийн дасгалжуулагч Жиовани Дэ Биаси сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Хэсгээс гарч хасагдах шатанд үлдэж чадсан маань одоог хүртэл манай багийн үзүүлээд байгаа хамгийн сайн амжилт. Бид энэ амжилтаа өөрийн багийн хөгжөөн дэмжигчидтэйгээ хуваалцмаар байна. Тэдний дэмжлэг туслалцаагүйгээр бид ийм хол явж чадахгүй байсан байх. Миний хувьд энэ түүхэн тоглолтод оролцсондоо баяртай байна" гэжээ.
Ж.Дэ Биаси: Түүхэн тоглолтод оролцсондоо баяртай байна | ||
Үзсэн: 1560 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.