Шууд Chart

Долоон настай хүүхдийг мөргөөд зугтжээ

2016-06-21 10:53:52

Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 356-г хүлээн авснаас зам тээврийн ослын 264 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 11 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Түүнчлэн БГД-ийн 23-р хороо Телевизийн шинэ эцсийн замд Hyundai Verna маркийн авто машины жолооч нь явган зорчигч, 7 настай Г-г мөргөж гэмтээгээд орхиж явсан бол СХД-ийн 25-р хороо Зүүн салааны эцэст Hyundai Verna авто машины жолооч нь Hyundai Grace маркийн М жолоочтой авто машиныг мөргөж, ослын газрыг орхиж явсан хэрэг тус тус гарчээ. Тиймээс Замын цагдаагийн газраас “Жолооч та ослын газрыг орхиж явснаар өөрийгөө давхар хохироож байгаа хэрэг” гэдгийг онцгойлон анхааруулж байна.


Долоон настай хүүхдийг мөргөөд зугтжээ  
Үзсэн: 1404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй