09:00 цагт Нийслэлийн Засгийн Газрын V байранд “Бөөгийн Ёс зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. утас: 91402229, 96659232
10:00 цагт 25 дугаар сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургууль дээрээ Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт болно. Утас 98043577
10:00 цагт МҮХАҮТ-ын 507 хурлын танхимд Монгол Улсын экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих зорилгоор МҮХАҮТ, Европын Сэргээн Босголтын Банкны жижиг дунд бизнесийг дэмжих төсөлтэй хамтран Монгол Улсаас бараа бүтээгдэхүүн экспортлож буй болон экспортлох сонирхолтой аж ахуйн нэгж, хувь хүмүүст зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийн эхний шат болгон зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан компаниудын зарлана. Харилцах утас: 89099099
10:30 цагаас “Монгол улсын Бага боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл-4″-ийн хүрээнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг Тахилтын аманд байрлах 122 дугаар сургуулийн нээлт болно.
11:00 цагаас Мишээл экспод Эм хангамжийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “Эм хангамж- 90″ үзэсгэлэн болно. 90 жилийн хугацаанд эмийн салбарын хөгжил дэвшил, шинэ технологиудыг сонирхоорой.
13:00 цагаас МХЕГ-ын даргын зөвлөл хуралдана. Завхан, Хөвсгөл аймгуудад газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр гүйцэтгэсэн хяналт шалгалтын дүнг танилцуулна. Геологи, хайгуул, боловсруулалт, уурхайн хаалт, бичил уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ. Лавлах утас 261425
13:30 Мишээл экспо төвд “Эрүүл мэндийн технологи -2013” үзэсгэлэнгийн нээлт болно. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газрын холбогдох албан тушаалтнууд оролцоно. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбогдох утас: 328773, 99049360
17 :00 цагаас Урчуудын эвлэлийн уран зургийн галерейд зураач Ч.Эрдэнэбатын Эзэнт гүрэн үзэсгэлэн нээлтээ хийнэ
Өнөөдөр болох үйл явдлууд | ||
Үзсэн: 1345 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.