Шууд Chart

Иоахим Лөв: Тоглолтын үр дүн, агуулгад сэтгэл хангалуун байна

2016-06-22 20:30:08

Дэлхийн дөрөв, Европын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга Германы шигшээ баг долоон оноотойгоор хэсгээ тэргүүлэн дараагийн шатанд шалгарсан билээ. Тэд сүүлийн тоглолтоо Умард Ирландын шигшээ багийн эсрэг хийсэн бөгөөд тус тоглолтонд 1:0 харьцаагаар ялалт байгуулсан юм. Хэд хэдэн сайхан боломжийг үгүй хийсэн ч ямартай ч дасгалжуулагч нь үүнд баяртай байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм. 

Германы шигшээ багийн дасгалжуулагч: Иоахим Лөв "Хэд хэдэн бөмбөг оруулах боломж байлаа. Даанч ашиглаж чадсангүй. Гэхдээ тоглолтын агуулга, үр дүнгийн хувьд сэтгэл хангалуун байгаа" гэв. 

 

Нийтэлсэн: А.Амаржаргал

Иоахим Лөв: Тоглолтын үр дүн, агуулгад сэтгэл хангалуун байна  
Үзсэн: 1357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй