Шууд Chart

Иоахим Лөв: Тэр бага зэрэг азгүй байлаа

2016-06-22 21:20:28

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд найман гоол оруулж өөрийнхөө довтлогчийн чансааг харуулж, дэлхий дахинд мэдрүүлж байсан Германы домогт довтлогч "16-н хаан" хочин Герд Мьюллэртэй ижил нэртэй Томас Мьюллэрийн тухай бичих гэж байна. Тэрбээр Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд гоол оруулах нь битгий хэл гоолд оролцоогүй байсан тоглолтын цорын ганц гоолын оновчтой дамжуулалтыг өгч, өөрийн хар цувралаа зогсоогоод байсан билээ.

Гэсэн хэдий ч түүнд гоолын дамжуулалт өгөхөөс илүү боломж бололцоо тус тоглолтонд байсан гэж хэлж болно. Тэрбээр гоол оруулах олон сайхан боломжийг алдсан. Дурдвал дөрвөн сайхан боломжийг чулуу болгож чадалгүй салхинд хийсгэсэн. Энэ талаар багийнх нь дасгалжуулагч Иоахим Лөв сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа "Хэрвээ түүнд нэг ч боломж гараагүй бол би санаа зовох байлаа. Тэр дөрвөн сайхан боломжоо алдлаа. Бага зэрэг азгүй байна гэж хэлж болох байх. Гэхдээ тэр дараа дараагийн тоглолтуудыг сайн хийнэ гэдэгт итгэж байна" гэсэн юм. 

Нийтэлсэн: А.Амаржаргал

Иоахим Лөв: Тэр бага зэрэг азгүй байлаа  
Үзсэн: 1438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй