Франц улсад зохион байгуулагдаж буй энэ удаагийн европын аварга шалгаруулах тэмцээний битүү мориор нэрлэгдэж байсан Украйны шигшээ баг төсөөлж байсан шиг сайн тоглолт үзүүлээгүй билээ. Энэ талаар мэргэжилтнүүд өөр өөрсдийн таамгаа дэвшүүлж байсан ч голлох таамгаар багийн дотоод уур амьсгал гэж тооцоолж байсан бөгөөд гол тоглогчид болох Ярмэлэнко, Стэпнэнко нар Украйны цомын тэмцээний үеэр спортын бус авир гаргасан гэсэн шалтгаан голлож байсан билээ. Тэгвэл энэ талаар багийн дасгалжуулагч М.Фоменко сэтгүүлчийн асуултанд "Өчигдөр бидний муу тоглосон шалтгаанд олон нөхцөл байдал шалтгаалсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ багийн сэтгэлзүй тийм ч муу байгаагүй. Миний бодлоор хамгийн гол нь том тэмцээнд тоглох туршлага, сэтгэлзүйн хат манай багт бараг байсангүй" хэмээн хариуллаа.
Бидэнд туршлага дутлаа | ||
Үзсэн: 1242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.