Шууд Chart

Үнсгэлжингийн үлгэр үргэлжлэх үү

2016-06-23 01:54:32

Европын аварга шалгаруулах тэмцээний хамгийн сул багийн жагсаалт гаргавал Исланд тэргүүлэх хэмжээний бүрэлдэхүүн, нэр хүнд, чадвар гээд олон хүчин зүйлийн нөлөөллөөр хамгийн сүүлийн байранд бичигдэхүйц баг бол Исландын шигшээ баг билээ. Тэд энэ удаагийн тэмцээнд олныг гайхшруулсан тоглолтыг үзүүлж эхэлснийг бид Португалын шигшээ багтай хийсэн тоглолтооос мэдсэн. Тэд нээлтийн тоглолтонд К.Роналду тэргүүтэй Португалын шигшээ багтай 1:1 харьцаатай тэнцсэн бол хоёр дахь тоглолтондоо хэсгийг тэргүүлэгч Унгарын шигшээ багиийг хожих тун дөхсөн бол энэ удаа тэд дэлхийн чансааны 10 дугаар байранд бичигдэж буй Австрийн шигшээ багийг 1:0 харьцаатайгаар илүүрхэж явна. 

Исландчууд тоглолтын 18 дахь минутанд K. Árnason-н дамжуулалтаар  J. Böðvarsson гоолдсоноор "үнсгэлжингийн үлгэр"-ээ үргэлжлүүлэх боломжтой болсон юм. Харин Австрийн шигшээ багийн зүгээс оноог тэнцүүлэх сайхан боломж гарч ирсэн хэдий ч торгуулын цохилтоо алдснаар тоглолтыг 310000 хүн амтай Исландын шигшээ тэргүүлж явна. 

Нийтэлсэн: А.Амаржаргал

Үнсгэлжингийн үлгэр үргэлжлэх үү   
Үзсэн: 1638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй