Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "F" хэсгийн гал гарсан тоглолтууд Улаанбаатар хотын цагаар 01:00-ээс эхлэн маш сонирхолтой 180 минут толилуулсны эцэст хэсгээс гарах багуудын нэрс тодорлоо. Санаанд оромгүй олон зүйл тохиолдсон энэ хэсгээс Португалын шигшээ баг хэсгээс нэг ч хожил аваагүй бол хэсгийг тэргүүлэх магадлалтай гэж байсан Австрийн шигшээ баг тэмцээнээс нэг оноо "зулгаасан" юм. Хэсгийг тэргүүлэгч Унгарын шигшээ баг тэмцээний хаалтын тоглолтонд гурван гоол оруулсан бол Исланд Австрийн тоглолтонд сүүлийн минутанд гоол орсноор 2:1 харьцаатай болж хэсгийн хоёр дугаар байраар цааш шалгарлаа.
Хасагдах шатанд Португалын шигшээ баг Хорваттай бол Исландын шигшээ баг Англитай харин Унгарын шигшээ баг "E" хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан багтай тоглохоор болов.
Шөвгийн 16 -д тавтай морил Португал, Исланд, Унгарчуудаа | ||
Үзсэн: 1748 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.