Өчигдөр Цагдаагийн байгууллагаас “Гэмтэл, согог судлалын үндэсний төвд халуун хоолонд түлэгдэж ирсэн хүүхдийн талаарх” мэдээллийг шалгаж үзжээ. Тэгэхэд СХД-ийн 26 дугаар хороонд оршин суух 28 настай, эрэгтэй Б гэгч согтуурсан үедээ 5 сартай хүү рүүгээ тогоотой халуун хоол цацаж, гэмтээсэн байсан бөгөөд түүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ.
Түүнчлэн Цагдаагийн байгууллагад энэ сарын 22-23-нд шилжих шөнө иргэд, аж ахуйн нэгжээс 5448 дуудлага ирснээс гэмт хэргийн 98, зөрчлийн 1574, согтуугийн 674, зам тээврийн ослын 347, сонгуультай холбоотой 71 мэдээлэл бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй 42 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Улаанбаатар хотод золгүй байдлаар гурван хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг нэг, булаах гэмт хэрэг гурав, хулгайлах гэмт хэрэг 30, халаасны хулгайн гэмт хэрэг гурав, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг зургаа, танхайрах гэмт хэрэг зургаа, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг нэг бүртгэгдэж, зам тээврийн хэрэг 14, осол 8 гарч , 4 хүн гэмтэж нэг хүн нас барсан байна.
Таван сартай хүү рүүгээ халуун хоол цацаж, гэмтээжээ | ||
Үзсэн: 1547 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.