2016 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 350 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 259 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллав.
Тухайлбал:
1.СБД-ийн 13-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө “Уянга” караокений урд замд Toyota Allion маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч хэн болох нь тогтоогдоогүй 55 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон, БГД-ийн 3-р хороо дунд голын гудамж Нарны хорооллын зогсоолд Toyota Mark-2 маркийн автомашины жолооч нь Kia sportage маркийн автомашиныг мөргөөд ослын газрыг орхиж явсан.
2.Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт асфальтан замд 28 настай, эрэгтэй А нь улсын дугааргүй Java-150 маркийн мотоциклтой онхолдож нас барсан хэрэг гарсан байна.
28 настай эрэгтэй мотоциклийн ослоор нас баржээ | ||
Үзсэн: 2044 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.