Шууд Chart

ЕВРО-2016: Герман-Словак /Шууд/

2016-06-27 00:17:27

Энэ өдрүүдэд Франц улсад 15 дахь удаагаа болж буй Европын аварга шалгаруулах "Евро-2016" тэмцээнийг МҮОНРТ-ийн "Монголын Мэдээ" суваг албан ёсны онцгой эрхтэйгээр үзүүлж байгаа.  Энэ удаад үзэгч та бүхэнд хасагдах шатны тойргийн Герман болон Словакийн шигшээ багуудын тоглолтыг шууд дамжуулан хүргэж байна.

ТОГЛОЛТЫН ӨМНӨХ ТОО БАРИМТУУД:

  • Герман Словакийн эсрэг 10 тоглохдоо 7 хожиж, 3 хожигдож байсан.
  • Хамгийн сүүлд сарын өмнө таархад 3:1-ээр Словак хожсон. Тус тоглолтод Словак хаалгаа 4 удаа л онож цохисон.
  • Герман шигшээ тэмцээний сүүлийн 16 тоглолтодоо 13 хожиж, 2 тэнцэж 1 хожигдсон.
  • Жоаким Лёвын баг эхний 3-н тоглолтод дунджаар 71.9 хувьтай бөмбөг эзэмшсэн нь бусад багуудаас хамгийн их.
  • Словак шигшээ тэмцээнүүдэд тоглосон сүүлийн 7 тоглолтод ганцхан удаа хаалгаа хуурай манасан.
  • Герман сүүлийн 2 тоглолтодоо 44 удаа хаалга руу цохиж 1 гоол оруулсан.
  • Герман тэмцээн эхэлснээс хойш нэг ч гоол алдаагүй байгаа нь Польштой хамт 1-т орох үзүүлэлт. Тэд хамгийн сүүлд 1996 оны ЕАШТ-нд энэ амжилтыг үзүүлсэн бөгөөд тус тэмцээнд түрүүлж байжээ.
  • Герман энэ тэмцээнд Стаде Пиеррэ-Мауроу цэнгэлдэхэд 2 дахь тоглолтоо хийж байгаа бөгөөд өмнөх тоглолт Украиныг 2:0-оор хожсон.
  • Томас Мюллер ЕАШТны нийт 8 тоглолтод нэг ч гоол хийж чадаагүй байгаа. Тэрээр ДАШТны 13 тоглолтод 10-н гоол оруулж байсан.
  • Зөвхөн Юрген Клинсман(5гоол) Марио Гомезоос(4гоол) ЕАШТнд олон гоол оруулж байсан.


Нийтэлсэн: Web admin

ЕВРО-2016: Герман-Словак /Шууд/  
Үзсэн: 1740 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй