Шууд Chart

А.Гриззман 2:1 Ирланд

2016-06-27 00:15:32

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний хасагдах шатны хүрээнд явагдсан Франц болон Ирландын шигшээ багуудын тоглолт 2:1 харьцаатайгаар талбайн эздийн давамгайллаар өндөрлөлөө. 

Энэ удаагийн тэмцээний хамгийн хурдан гоолыг Ирландын шигшээ багийн тоглогч Р.Брэдди торгуулын цохилтоос оруулсан нь Ирландын шигшээ багт хариугаа авах тун сайхан боломжыг нээж өгөв. Хариугаа авах гэсний учир нь 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг ФРАНЦын шигшээ баг "Булаасан" гэж хэлж болно. Нягт хамгаалалтын үр дүнд Ирландын шигшээ баг эхний үеийг 1:0 харьцаатай тэргүүлж дуусгаж чадсан ч 2-р үед Францын шигшээ багийн лидер Антуан Гризманн тоог тэнцүүлсэн бөгөөд тоглолт тэнцээд удаагүй байхад буюу 4 миунтын дараа дахин Антуан Гризмман гоол оруулснаар Францууд дараагийн шатанд шалгарах эрхтэй боллоо. 

Тэд Англи болон 3100000 хүн амтай Исландын шигшээ багуудын хожсонтой нь дараагийн шатанд тулах юм. 

Нийтэлсэн: А.Амаржаргал

А.Гриззман 2:1 Ирланд  
Үзсэн: 1297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй