Шууд Chart

1-р үе: Герман 2:0 Словак

2016-06-27 01:59:46

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний хасагдах шатны тоглолтууд энэ өдрүүдэд Франц улсад тоглолтуудаа хийж байна. Хасагдах шатны хүрээнд энэ өдрийн олон хүний сонирхолыг ихээр татаж байсан тоглолт болох Герман болон Словакын шигшээ багуудын тоглолтын эхний үе өндөрлөлөө. 

Тоглолтын эхний гоолыг Баерн Мьюхэн болон Германы шигшээ багийн хамгаалагч Жеромэ Боутэнг булангийн цохилтоос ойж ирсэн бөмбөгийг шууд гуядаж цохисноор тоглолтын тоог нээсэн бол Мэсүт Өзил тоглолтын тоог холдуулах сайхан боломжоо алдсан нь торгуулын цохилт цохих эрх байв. 

Гэсэн ч Герман машинууд зогсолтгүй хөдөлсөөр тоог тоглолтын 43 дахь минутанд Юлиан Дракслэрийн дамжуулалтаар Марио Гомэс гоолдож тоог 2:0 болгож холдуулсан юм. 

Марио Гомэс гоол оруулснаар Европын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон оруулсан Герман тоглогч болж домогт Юргэн Клинсмантай тэнцсэн юм.

Нийтэлсэн: А.Амаржаргал

1-р үе: Герман 2:0 Словак  
Үзсэн: 1274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй