Шууд Chart

Герман 3:0 Словак

2016-06-27 03:12:43

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний хасагдах шатны хүрээнд явагдсан Герман болон Словакын шигшээ багуудын тоглолт Франц Лил хотноо явагдаж өндөрлөлөө. Тоглолтонд тус тэмцээний гол багуудын нэгээр нэрлэгдэж буй Германы шигшээ баг ялалт байгуулсан бөгөөд тэд өрсөлдөгчөө 3:0 харьцаатай илүүрхэлээ. 

Тоглолтын эхний гоолыг Баерн Мьюхэн болон Германы шигшээ багийн хамгаалагч Жеромэ Боутэнг булангийн цохилтоос ойж ирсэн бөмбөгийг шууд гуядаж цохисноор тоглолтын тоог нээсэн бол Мэсүт Өзил тоглолтын тоог холдуулах сайхан боломжоо алдсан нь торгуулын цохилт цохих эрх байв. 

Гэсэн ч Герман машинууд зогсолтгүй хөдөлсөөр тоог тоглолтын 43 дахь минутанд Юлиан Дракслэрийн дамжуулалтаар Марио Гомэс гоолдож тоог 2:0 болгож холдуулсан юм. 

Марио Гомэс гоол оруулснаар Европын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон оруулсан Герман тоглогч болж домогт Юргэн Клинсмантай тэнцсэн юм. 

Тоглолтын 2-р үеийн 63 дахь минутанд хагас хамгаалагч Юлиан Дракслэр булангийн цохилтоос ирсэн бөмбөгөнд хүрснээр тоог холдуулсан нь тэдний хожлыг бататгасан юм. 

Ингэснээр тэрбээр нэг гоол, нэг гоолын дамжуулалт өгч тоглолтын "man of the match" болсон юм. 

Нийтэлсэн: А.Амаржаргал

Герман 3:0 Словак  
Үзсэн: 1834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй