Нийслэлийн үйлчилгээний "Дүнжингарав" төв
09.00 цагт: Нийслэлд хэрэгжиж байгаа тендерийн холбогдолтой бүх төрлийн мэдээлэл, танилцуулгыг хийнэ. Мөн “Худалдан авах ажиллагааны чанар ба тэгш өрсөлдөөн” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 96667817
Эрүүл мэнд, спортын яам
09.00 цагт: Харвардын ИС-ийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн судалгааны ёс зүйн чиглэлээр сургалт зохион байгуулна.
"Монгол Ньюс" Мэдээллийн төв
11.00 цагт: “Газраа алдвал бүхнээ алдана” сэдвээр “Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон” ТББ, иргэд хамтран мэдээлэл хийнэ.
11.30 цагт: “СҮҮЛЧИЙН НАЙДВАР: Бүх бие даан нэр дэвшигчдийг сонгоцгооё” хэмээн уриалж Нам бус сонгогчдын холбооноос мэдээлэл хийнэ.
12.00 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.
Хэвлэлийн Хүрээлэн
11.00 цагт: МАН-ын авлигын асуудлаар МАХН-ын Нийслэлийн намын хорооноос мэдээлэл хийнэ.
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
11.00 цагт: Ардчилсан нам ардчиллын үнэт зүйлсийг үгүй хийж байна. Хэнтий аймгийн 40-р тойрогт УИХ-д нэр дэвшигч Г.Батболд мэдээлэл хийнэ.
11.30 цагт: Дундговь амйгийн 16-р тойрогт бие даан нэр дэвшигч Б.Мөнхболор цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт: "Газраар тоглосон намуудын дунд иргэд хохирох уу" сэдвээр Олон нийтийн иргэний хяналт, Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.
12.30 цагт: Дархан-Уул аймгаас иргэд газрын маргаантай асуудлаар мэдээлэл хийнэ.
Гадаад хэргийн яам
14.00 цагт: Тус яамнаас тогтмол зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хурал ""Зөвшилцөл" танхимд болно. Энэ үеэр энэ сарын 22-24-ний өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны талаар шуурхай мэдээлэл хийнэ. Утас: 88080619
ӨНӨӨДӨР: “Газраа алдвал бүхнээ алдана” сэдвээр мэдээлэл хийнэ | ||
Үзсэн: 2223 | Mongolian National Broadcaster |