Европын аварга шалгаруулах тэмцээний хасгагдах шатны хүрээнд явагдсан Бельгийн шигшээ баг болон Унгарын шигшээ багуудын тоглолт явж өндөрлөлөө. XXI зуунд хөлбөмбөгийн спортоор гавьтай амжилт үзүүлээгүй хоёр багийн хувьд энэ удаагийн еврод үзүүлж буй амжилт нь анхных юм.
Тоглолтонд Бельгийн шигшээ баг илт илүүрхэсэн нь эхний үеийн статистик үзүүлэлтээс харагдах бөгөөд Бельгиүд 79 хувьтай эзэмшиж байв. Гэсэн ч 2 дугаар үед тэс өөр Унгарыг харсан бөгөөд довтолгоо хамгаалалт аль аль нь өмнөх үеэс сайжирсан байв. Гэвч тэд бөмбөгийг тэнцүү, бүүр илүү барьж байсан ч гоол оруулж чадалгүй байсаар уг тоглолт өндөрлөсөн юм.
Тус тоглолтын 10 дахь минутанд Т.Алдэрвэилд, 78 дахь минутанд Батшуай, 79 дахь минутанд Э.Азар, 90+1 Я.Карраско нар гоолдлоо.
Бельги 4:0 Унгар | ||
Үзсэн: 2745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.