Шууд Chart

Орлогын албан татварыг бууруулах талаар тусгагджээ

2013-10-11 14:11:02

Татварын багц хуулийн шинэчлэлийг Засгийн газраас намрын чуулганы хугацаанд оруулж батлуулахаар төлөвлөж байна.Тус хуулинд  жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах талаар тусгагдсан байна. Улмаар НӨАТ-ыг босго өндөрсгөх тоон үзүүлэлтийг нэмэгдүүлэх талаар яригдаж байгаа аж.

Сангийн яамнаас мэдээлж буйгаар энэ удаагийн шинэчлэлээр  татвар нэмэх бус, харин ч буулган шинэчлэх зорилго тавьсан байна. Ингэснээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд эдийн засгийн таатай орчин бүрдэнэ гэж тооцоолжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Орлогын албан татварыг бууруулах талаар тусгагджээ   
Үзсэн: 2959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй