Шууд Chart

Ус зайлуулах хоолой нэмнэ

2013-10-11 14:17:09

Олимпийн гудамж буюу ГХЯ-ны баруун талаар ЗЦГ-ын уулзвар хүртэл үргэлжлэх нэг км авто замыг 2013 онд Нийслэлийн Автозамын газрын захиалгын дагуу шинэчлэхдээ ус зайлуулах шугам хийгээгүй, зөвхөн хучилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан байна.

Тус замын борооны ус зайлуулах шугамын ажлыг 2011 онд Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017-р анги гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Зэт Эй Ди” ХХК-ийн хийсэн зураг төслийн дагуу замын баруун талаар 700 метр борооны ус зайлуулах шугам, 36 худаг барьсан хэдий ч усархаг борооны ачаалал даахгүй байгаа аж.

Тиймээс ирэх онд уг замын зүүн талд ус зайлуулах шугам барихаар төлөвлөжээ. Энэ Мягмар гарагт орсон усархаг борооны улмаас тус зам дээр их хэмжээний ус тогтсоныг Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс дөрвөн машин гаргаж, соруулсан байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ус зайлуулах хоолой нэмнэ   
Үзсэн: 1108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй