Шууд Chart

Ачааны авто машины бүх жинг 10 тонн байхаар хязгаарлажээ

2016-06-27 16:19:41

Хан-Уул дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ачааны авто машин даац хэтрүүлэн ачаа тээвэрлэж зам, замын байгууламжийг эвдэх, элс, хайрга, шороо асгах, дуут дохио өгөх, тоос шороо ихээр босгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан талаар иргэдээс санал, гомдол ихээр ирж байна.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг Даргын 2016 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн А/520 тоот захирамжийн дагуу Нийсэхийн тойргоос Био, Шувуу хүртэлх авто замд ачааны авто машины бүх жинг 10 тонноор хязгаарласан байна. 


Ачааны авто машины бүх жинг 10 тонн байхаар хязгаарлажээ  
Үзсэн: 2622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй