Шууд Chart

Хонгор суманд нөхөн сонгууль явагдаж байна

2013-10-11 15:22:27

Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох Хонгор сумын нөхөн сонгууль өнөөдөр явагдаж байна. Тус сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч Н.Лхагвасүрэн, Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Мөнхдаш нар өрсөлдөж байгаа юм.

Хонгор сумаас аймгийн ИТХ-д өмнөх сонгуулиар сонгогдсон төлөөлөгч Ч.Чүлтэмбат нь аймгийн ЗДТГ-ын даргаар томилогдсон юм. Тиймээс  Ч.Чүлтэмбат төрийн жинхэнэ албан хаагч болсноор “Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль”-ийн холбогдох заалтыг үндэслэн аймгийн Хонгор сумын ИТХ-ын нөхөн сонгуулийг явуулахаар болсон байна.
 
Монгол улсын Сонгуулийн хуульд заасны дагуу тус сумын иргэд өнөөдөр амарч байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хонгор суманд нөхөн сонгууль явагдаж байна   
Үзсэн: 1189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй