Шууд Chart

Польш, Португалын гарааны бүрэлдэхүүн зарлагдлаа

2016-07-01 03:41:56

15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын хүрээнд явагдах Португал,  Польшийн шигшээ багуудын тоглолт Улаанбаатарын цагаар 7 сарын 1-ний өдрийн 04:00-өөс эхлэн Франц улсын нийслэл Парис хотын Стадэ Вэлодром цэнгэлдэх хүрээлэнд явагдах гэж байна. 

Анх удаагаа шөвгийн 8-д үлдээд буй Польшийн шигшээ баг гараандаа өөрчлөлт оруулаагүй өмнөх тоглолтуудтай ижил тоглогчдыг талбай руу дасгалжуулагч Адам Навалка гаргаж байгаа бол эсрэг багаас буюу 1996 оноос хойш тасралтгүй шөвгийн 8-д шалгарсан Португалын шигшээ багаас Гэррэару болон А.Гомэш нар бэртлийн улмаас тоглохгүй юм. 

Дэлхий нийт энэ тоглолтоос нэг зүйлийг хүлээж буй нь Польшийн шигшээгийн супер довтлогч Робэрт Лэвандовски өөрийн гоол оруулаагүй хар цуврал болох 683 минутаа эцэс болгож багаа хожил хөтлөх үү, эсвэл дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн шилдэг тоглогчдын нэг Криштиану Роналду гоол оруулж домогт Мишэл Платинитай гоолоороо зэрэгцэж, бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэх үү гэсэн асуултыг тавьж байна.

Польшийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүн: 

Fabianski; Piszczek, Glik, Pazdán, Jedrzejczyk; Blaszczykowski, Maczýnski, Krychowiak, Grosicki; Milik, Lewandowski.

Португалын шигшээ багийн гарааны бүрэлдэхүүн:

Rui Patricio; Cedric, Fonte, Pepe, Eliseu; W.Carvalho, Adrien, Joao Mario, Sanches; Nani, Cristiano Ronaldo.

 

Нийтэлсэн: А.Амаржаргал

Польш, Португалын гарааны бүрэлдэхүүн зарлагдлаа  
Үзсэн: 2860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй