Шууд Chart

Балкан хүү "Улаан чөтгөр" боллоо

2016-07-01 03:55:44

Балканы хүү хэмээн дэлхий дахинаа алдаршсан Златан Ибрахимович 2015-2016 оны улирлыг дуусгаад Францын ПСЖ клубтай хийсэн гэрээгээ сунгахгүй гэсэн тул том багууд түүнийг сонирхож эхэлсэн юм. ПСЖ клуб түүнтэй дахин гэрээгээ сунгах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Ибрахивоч "Хэрэв Эйфелийн цамхагийн оронд миний хөшөөг босгоно гэвэл гэрээний талаар бодож үзэж болох юм" гэсэн хариултыг өгсөн. Үүнээс шинэ адал явдал, шинэ орчин хүсч байсан нь илэрхий болсон юм. 

Түүний араас Арсенал, Манчестэр Юнайтед, Челси, АС Милан гэх мэт олон том багууд хөөцөлдөж саналаа тавьж байсны эцэст Ибра шийдвэрээ гаргасан бөгөөд тэрбээр ирэх улирлаас Олд Траффорд буюу мөрөөдлийн театрт "9" дугаарын өмсгөлтэй тоглохоор боллоо. 

Түүний цом, медалийн жагсаалтад АПЛ-н цом, бүр өргөмжлөл ч байхгүй учир ийм шийдвэр гаргасан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. 

Гуннар Нордал, Гуннар Грин, Курт Хамрин буюу Шведийн алдарт гурвалаасаа ч агуу гэгдэх эрхэм энэхүү өөрийн шийдвэрээ өөрийн инстаграм, фэйсбүүк, твиттэр хуудсаараа зарласан байна. 

Нийтэлсэн: А.Амаржаргал

Балкан хүү "Улаан чөтгөр" боллоо  
Үзсэн: 2142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй