Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний хасагдах шатны хамгийн эхний тоглолт болох Польш, Португалын шигшээ багийн тоглолтын эхний үе өндөрлөлөө.
Тоглолтын эхний хэсэгт Баерн Мьюнхэн болон Польшийн шигшээ багийн супер довтлогч Робэрт Лэвандовски гоол оруулаагүй 645 минутаа эцэс болгож энэхүү тэмцээний хамгийн хурдан гоолуудын нэгийг тоглолтын 2 дахь минутад оруулсан бол хариу гоолыг энэхүү тэмцээний хамгийн залуу тоглогч Рэнату Санчеш тоглолтын 33 дахь минутад солгой хөлний хүчтэй цохилтоор гоолдсон нь мөн л энэхүү тэмцээний нэгэн залуу гэсэн статистик, амжилтын эзэн боллоо.
Энэ зун ердөө 18-хан насандаа 30 сая евро хүрээд байгаа тэрбээр өөрийнхөө чансааг дэлхийд дахинд харуулсан тоглолтыг эхний 45 минутад Рэнату Санчеш үзүүллээ. Биднийг тун сонирхолтой хоёр дахь 45 минут хүлээж байна.
1-р үе: Польш 1:1 Португал | ||
Үзсэн: 2492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.