Шууд Chart

Үндсэн цаг: Польш 1:1 Португал

2016-07-01 05:45:45

Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний хасагдах шатны хүрээнд явагдсан Португал, Польшийн шигшээ багуудын тоглолт Францын алдарт Вэлэдром цэнгэлдэх хүрээлэнд явагдаж үндсэн цагийг 1:1 харьцаатай өндөрлүүллээ.

Тоглолтын эхний гоолыг 645 минут гоолдоогүй байсан Робэрт Лэвандовски тоглолтын хоёр дахь минутад оруулсан бол тэнцээний гоолыг энэ тэмцээний төдийгүй түүхэн дэх хамгийн залуу тоглогч Рэнату Санчеш зүүн хөлний хүчтэй цохилтоор оруулан тоглолтын эхний үе 1:1 харьцаатай өндөрлөсөн юм. 

Хоёр дахь 45 минутад Португалын шигшээ баг Польшийн шигшээ багийг хашиж байгаад үеийн туршид довтолсон хэдий ч гоол оруулж чадалгүйгээр үндсэн цагийг өндөрлүүллээ. Хойрдугаар хагаст дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг К.Роналду гоол оруулах сайхан боломжуудаа "зөрж" алдсанаар тоглолт 1:1 харьцаатай тэнцсэн гэж хэлж болно. 

Бид бүгдийг нэмэлт 30 минут хүлээж байна.

 

Нийтэлсэн: А.Амаржаргал

Үндсэн цаг: Польш 1:1 Португал  
Үзсэн: 3262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй