Улаанбаатар хотын хэмжээнд зургаадугаар сарын 30-ны өдрийн 05:00 цагаас долоодугаар сарын 1-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 3401 удаа холбогдсоноос гэмт хэргийн 62, зөрчлийн 962, согтуугийн 288, зам тээврийн ослын 243 мэдээлэл шалгажээ. Гэмт хэргийн шинжтэй 43 үйлдэл бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Тухайлбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын "Хар адуу" гэх газар 8 настай эрэгтэй Г, 5 настай эмэгтэй Д, 3 настай эрэгтэй Д нар худагт унаж нас барсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд хүүхдээ хараа хяналттай байлгахыг анхааруулжээ.
3-8 насны гурван хүүхэд худагт унаж нас баржээ | ||
Үзсэн: 1816 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.