Зургаадугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 242 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 190 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 10 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд өртсөн сургуулийн өмнөх насны хүүхэд 1, сургуулийн насны хүүхэд 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 1, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
Тухайлбал:
1.СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хилчин хотхоны 12-р байрны зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч Т нь байрныхаа гадаа тоглож байсан 6 настай Д, 3 настай Э нарын 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн.
2.БЗД-ийн нутаг Баянзүрхийн товчооны зүүн замд T.Lucida маркийн авто машины жолооч Б нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон үхэр туугаад явж байсан явган зорчигч М-г мөргөж гэмтээгээд үхэр дайрсан.
Хөдөө орон нутагт:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт засмал зам дээр Hyundai Sonata-6 маркийн авто машины жолооч Б нь ачааны Hongyan маркийн авто машинтай мөргөлдөж жолооч Б, Э нарын 2 хүн нас барсан.
Орон нутгийн замд осол гарчээ | ||
Үзсэн: 3053 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.