Шууд Chart

КАНУ: Манай багийг хэсгээс гарахгүй гэж бодож байсан

2016-07-02 23:32:23

Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны хүрээнд явагдсан тоглолтоос хамгийн сонирхолтой тоглолт бол Бельги болон Уэльсийн шигшээ багуудын тоглолт гэж нэрлэж болно. Тэдний тоглолтонд Британийн төлөөл болсон Уэльсийн шигшээ баг өрсөлдөгчөө 3:1 харьцаатай буулган авч дараагийн шатанд шалгарсан билээ. Тэгвэл энэ тоглолтыг Уэльсчүүдэд шийдэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн тоглогч болох довтлогч Хал Робсон Кану сэтгүүчдэд:

"Тэмцээний эхэнд манай багийг шөвгийн 4-т үлдэнэ гэх нь битгийн хэл, хэсгээс гарч чадна гэдэгт итгэх хүмүүс цөөхөн байсан. Өмнө нь том тэмцээнд амжилт гаргаж байгаагүй жижиг баг байсан учраас хасагдах шатанд үлдэхэд л олон хөгжөөн дэмжигчид маань баярласан. Ийм сайн амжилт гаргасан нийт тоглогчид, багш дасгалжуулагчид, байнга дэмжиж ирсэн хөгжөөн дэмжигчид, ард иргэддээ энэ дашрамд талархал илэрхийлье."

гэсэн байсан. 

Нийтэлсэн: А.Амаржаргал

КАНУ: Манай багийг хэсгээс гарахгүй гэж бодож байсан  
Үзсэн: 2065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй