Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 10-р сарын 12/

2013-10-12 06:49:11

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 10-р сарын 12. Бямба гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын адаг Хар нохой  сарын шинийн 8.  8 цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Сугар гараг. Наран 07.27-д мандаж, 18.24-д жаргана. Өдрийн барилдлага Шид.  Шүтэн барилдлага Төрөн түгэхүй.  Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Ямар ч ажил үйл бүтэмжгүй байх өдөр. Өнөөдөр ихэнх матрынханы амьдарлын эрч хүч тийм ч өндөр биш байна. Тиймээс та өөрийн авьяас чадварыг бүрэн дүүрэн илтгэн харуулах нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх чадвар сул байна. Та энэ өдөр маш их хүчин чармайлт гаргасны хүчинд л зорилгодоо хүрэх болно гэдгийг сана. Гэхдээ энэ өдрийн сөрөг хандлагын сэтгэлдээ хэт ойр хүлээн авах хэрэггүй.

 

Хумх (1/20-2/18)   

Эерэг өдөр. Таны амьдралд шинээр орж ирсэн хүмүүс шинэ санаа бэлэглэж шинэ боломжуудыг олж харах таны нүдийг нээж өгнө. Мөнгөний асуудалд бодлогогүй амлалт бүү өг. Таны дур булаам байдал улам л нэмэгдсээр байна. Ахмад настай хумхууд хоол боловсруулах эрхтэндээ анхааралтай байж хоол ундаа тохируулж хэрэглэ.

 

 

Загас (2/19-3/20)

Итгэлтэй тайван байх өдөр. Гүнзгий амьсгаа ав. Өдрийн хоолонд хэн нэгэн урих бөгөөд тэр болгон очдоггүй газар аваачна. Тэд нар танд татгалзахын аргагүй сайхан санал тавих боловч өөрт чинь цаг байгаа эсэхийг бодож үзээрэй. Хоолны дэглэмдээ бас анхаараарай. Ядарсан юм шиг мэдрэгдэж байвал идэж буй хоолондоо анхаарах цаг болсон гэсэн үг. Олон төрлийн амин дэм хэрэглэж эхэл. Өдөр бүр дасгал хийх, эсвэл явган алхахад цаг гарга. Хүн зөв газраа зөв цагт байх нь амжилтын үндэс гэдгийг санахад илүүдэхгүй. Тэгвэл ямар цагт ямар алхам хийхийг нарийн ажигла.

 

Хонь (3/21-4/19) 

Амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг илүүд хүснэ. Буяны байгууллагад сайн дураар ажиллах нь бусдад тусалж дэмжих хүслээ биелүүлэх завшаан юм. Таны урдаас юу ч ирж байсан сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Та чимээгүй орчныг хүсч байгаа бол орон нутгийн нийгэмлэгийн үйл ажиллагаанд очих хэрэггүй. Олны дунд байх нь танд зугаатай санагдахгүй хэдий ч танд итгэж найдсан ахан дүүсээ сэтгэлээр унагах зүйлс бүү хийгээрэй.

 

Үхэр (4/20-5/20)   


Өнөөдрийн онцгой санаа нь үхрийнхэн амьралд идэвхтэй орох болно. Ихэнх нь өөрийнхөө нийгэмд хандах байр суурийг сайн тийшээ эргүүлж албаны асуудлыг шийдвэрийг гаргах болно. Гэхдээ үхрийн ордныхоны эрүүл мэндэд урьд өдрийн ядаргаа, бэрхшээл нөлөөлөх болно. Гэнэтийн зөрчилдөөн гарч магадгүй боловч үхрийнхэний тааллаар хурдан шийдэгдэх болно. Өсвөр насны хүүхэдтэйгээ болгоомжтой хандаарай. Байгалиас заяасан тэвчээрээ харуулаарай.

 
Хамтатгах (5/21-6/21)   

Эрчимтэй өдөр. Сугар гараг итгэл найдварын гариг. Та болон таны хайрт хоёрын хооронд гүн гүнзгий, гэнэтийн зүйл тохиолдоно. Иймд та хэцүү асуудалтай тулгарч магад. Хэдийгээр хэцүү ямар нэгэн асуудал гарсан ч сөрөг хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Харин оронд нь ирэх долоо хоногийнхоо ажлыг төлөвлөж, үр дүнд нь анхаар. Гэр орныхоо шинэ өнгө төрхөнд анхаарал тавь. Магадгүй тэгвэл ямар нэгэн асуудлаас хол байна. Найдваргүй бизнесийн харилцаанаас зайлсхий.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Итгэл алдрах хууртагдан мэхлэгдэх хуурамч амлалт өгөхтэй холбоотой таагүй өдөр. Тиймээс эд зүйл худалдан авах эсвэл уран гоё үгээр хачирласан арилжааны саналаас холхон байхыг зөвлөе. Тэд таныг зажлахгүй залгина. Хэт итгэмтгий эсвэл тэвчээргүй зан тань таныг харамсахад хүргэж мэднэ. Өнөөдөр уулзсан хүмүүс болсон үйл явдал таныг эргэлзээтэй байдалд оруулна. Бүх зүйлийг тайван хүлээж авч өөрийгөө тайвшруул. Сурч мэдэж судалгаа хийх нь таны ажилд тус болно.

 

Арслан (7/23-8/22)   

Ашигтай өдөр. Сөрөг нөхцөл байдлыг эргүүлэх нь оддын тааллаар болох бололтой. Иймээс зөв боломжийг шүүрч ав. Шинэ нөхөрлөл эсвэл мэргэжлийн хамтрагч чинь таны сонирхлыг хөдөлгөх хэд хэдэн боломжийг танд санал болгох бололтой. Тэвчээртэй бай. Ашиг нь удаан хугацааны дараа ирэх учраас энэ боломжийг алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Таны зөн совин таны эргэн тойронд юу болоод байгааг сэрэмжлүүлбэл үүнийг анхаарч сонссон нь дээр. Ирэх хэдэн өдрүүдэд төлөвлөсөн уулзалтууд болон хамтарсан үйл ажиллагаанууд сэтгэлд хүрэхээр сайхан зохион байгуулагдах бололтой.

 

Охин (8/23-9/22)   

Дарамттай өдөр. Одоо Буд гараг болон Ангараг гарагийн холбоо сөрөг тал руугаа байна. Тиймээс үүний нөлөөгөөр сайхан найрлаж авсан танд өглөө босох хэцүү байхын зэрэгцээ толгой тань өвдөж мөн урьдныхаасаа илүү хачин байгаагаа та мэдрэх болно. Та хувийн харилцаа холбоо нь материаллаг эх үүсвэрээс илүү чухал гэдгийг ойлгох болно. Танд ердийнхөөс илүү гүн гүнзгий утгатай хариулт, эсвэл илүү хүчтэй харилцаа дутагдаж байж магадгүй. Хэрэв тийм бол та сэтгэлийг тань ойлгож чадах хүнтэй дотно харилцаа тогтоох хэрэгтэй.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Чухал өдөр. Энэ сарын эхний хэдэн өдрийн туршид та хэд хэдэн өөрчлөлт, эргэлтүүдтэй тулгарсэн хэдий ч асуудлыг шийдэхэд та бэлэн байлаа. Дулаан хөнжлөөсөө сугарч босоход хэцүү байдагтай нэгэн адил аль болох удаан хугацаагаар үүрэндээ байж хүмүүсээс нуугдах нь илүү дээр ч байж магад. Жинлүүрийнхэний хувьд ганцаараа байх нь тайтгаруулалт авчирдаг тул нэмэлт нойр танд толгойгоо сэргээж, шинэ өдрийг угтахад хамгийн хэрэгтэй зүйл байх болно. Тиймээс орчлон ертөнц танд өөрийн амьдралд чухал хүмүүстээ илүү цаг, энерги зориулах боломжийг олгож байна.

 

Хилэнц (10/23-11/21)   

Хоёрдмол шинжтэй өдөр. Өнөөдөр та хуучны хайрттайгаа уулзаж ямар нэг шалтгаанаар харьцаагаа сэргээх харилцаа холбоогоо өргөтгөх эсвэл шинэ танилуудынхаа тусламжтайгаар хуучин асуудлуудаа шийдэх магадлалтай. Од эрхэс сэтгэл хөдлөлөө хянаж байхыг зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэ.

 

Нум (11/22-12/21)   

Бэлгийн болон сэтгэхүйн дур хүсэл дээд цэгтээ хүрэх тул дотно хүнтэйгээ холбоо тогтоож хайр сэтгэлээ бэхжүүл. Өөрийнхөө эрх ашгийг хамгаалж сурвал хожим нь та уураа барах хэрэггүй болно. Төрөл садны хүнийхээ асуудлыг шийдэж өгөх нь зөвхөн тэр хүнд ч биш, танд ч бас тусалж болох юм. Хэрэв таниас тусламж хүсвэл дуртайяа зөвшөөр. Зарим нумынхан нүүх бөгөөд бүх хэрэгтэй хэрэггүй зүйлсээ авч явж чадахгүй боловч алийг нь хаяхаа бас шийдэж чадахгүй.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 10-р сарын 12/  
Үзсэн: 2218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй