15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний хасагдах шатны хүрээнд явагдаж буй Итали болон Германы шигшээ багуудын үндсэн цаг өндөрлөлөө. Хасагдах шатны хамгийн сонирхолтой магадгүй энэ тэмцээний хамгийн сонирхолтой онцлох тоглолт гэгдэж буй тоглолтын үндсэн цаг 1:1 өндөрлөж нэмэлт цаг сунгахаар магадгүй торгуулын цохилтоор ялагчыг шийдвэрлэх боломжтой боллоо.
Хоёр багийн тоглогчид маш хянамгүй алдаа гаргах эрхгүй тоглолтыг үзүүлж байсан ч Италийн шигшээ багийн хагас хамгаалагч Флорэнзи байрлалын алдаа гаргаж тоглолтын тоог нээхэд голлох үүрэг гүйцэтгэж Мэсүт Өзил тоглолтын 65 дахь минутанд тоог нээн тоглолтын хэмнэлийг хурдасган үзүүштэй тоглолтыг эхлүүлсэн билээ.
Улмаар уйгагүй довтолсны үр дүнд Италийн шигшээ багийн хөндлөн дамжуулалтаас өгсөн бөмбөгийг Герман хамгаалагч Ж.Боутэнг маш том байж боломгүй алдаа гаргаснаар тоглолтын тоог 1:1 болгох эхлэлийг тавин өрсөлдөгч багтаа 11 метрийн торгуулын цохилт цохих эрхийг олгосон үүнийг нь Бонучи амжилттай болгосноор тоглолтын үндсэн цаг 1:1 -р өндөрлөлөө.
Үндсэн цаг: Итали 1:1 Герман | ||
Үзсэн: 3593 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.