Шууд Chart

Шөвгийн 4 -т тавтай морил

2016-07-03 06:51:05

15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний хасагдах шатны хүрээнд явагдаж буй Итали, Германы шигшээ багуудын тоглолт өндөрлөлөө. Хасагдах шатны хамгийн сонирхолтой магадгүй энэ тэмцээний хамгийн сонирхолтой онцлох тоглолт гэгдэж буй тоглолтын үндсэн цаг 1:1 өндөрлөж, нэмэлт цаг сунгагдаж торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэлээ. 

Хоёр багийн тоглогчид алдаа гаргах эрхгүй тоглолтыг үзүүлж байсан ч Италийн шигшээ багийн хагас хамгаалагч Флорэнзи байрлалын алдаа гаргаж тоглолтын тоог нээхэд голлох үүрэг гүйцэтгэж Мэсүт Өзил тоглолтын 65 дахь минутад тоог нээн тоглолтын хэмнэлийг хурдасгасан. Ингэснээр үзүүштэй тоглолтыг эхлүүлсэн билээ. 

Уйгагүй довтолсны үр дүнд Италийн шигшээ багийн хөндлөн дамжуулалтаас өгсөн бөмбөгт Герман хамгаалагч Ж.Боутэнг байж боломгүй алдаа гаргаснаар тоглолтын тоог 1:1 болгох эхлэлийг тавьж, өрсөлдөгч багтаа 11 метрийн торгуулийн цохилт цохих эрхийг олгосон. Үүнийг нь Бонучи амжилттай болгосноор тоглолтын үндсэн цаг 1:1-ээр өндөрлөн нэмэлт цаг ч мөн адил 1:1 харьцаатайгаар өндөрлөлүүлснээр хоёр баг 11 метрийн торгуулийн цохилт цохих болж хоёр баг 5.5 цохигчоо сонгон цохиулсан. Гэсэн ч 3.3 тоглогч нь цохилтуудаа алдлаа. 

Нэмэлт цохигчид ээлж дараалан оруулсаар байсан ч сүүлчийн мөчид "Манчестэр Юнайтэд" клубын хамгаалагч Матио Дармиан цохилтоо алдаж, эсрэг талаас Хэктор гоол оруулснаар Германы шигшээ баг цааш шалгарлаа. 

 

Нийтэлсэн: А.Амаржаргал

Шөвгийн 4 -т тавтай морил  
Үзсэн: 3533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DAVE [202.9.40.xxx] 2016-07-04 10:56
ЮУ Ч УНШЧИВДАА... МЭДЭЭГЭЭ ХҮНД ЖООХОН ОЙЛГОМЖТОЙ БАЙЛГАЖ БОЛОХГҮЙ ЮУ?

Бидэнтэй нэгдээрэй