Шууд Chart

О.Жиру: Гайхалтай багийн эсрэг тоглосондоо баяртай байна

2016-07-04 15:53:51

15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулагч орон Франц улсын үндэсний шигшээ баг шилдэг дөрөвт үлдсэн. Тэд 323 мянган хүн амтай Исланд улсын шигшээ багийг 5:2-оор буулган авсан билээ. Энэ тоглолтын дараа тус тоглолтод хоёр гоол, нэг гоолын дамжуулалт өгсөн довтлогч Оливье Жиру сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа "Тоглолтын баатар болсондоо баяртай байгаа хэдий ч манай баг шөвгийн 4-т үлдэж чадсанд бүүр их баяртай байна. Бид өнөөдөр таван гоол оруулж гайхалтай ялалтыг авлаа. Гэхдээ Исландын баг эцсээ хүртэл тэмцэж, хоёр гоолыг манай хаалганд оруулсан гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Маш сайн зохион байгуулалттай, гайхалтай багийн эсрэг тоглосондоо баяртай байгаа. Исландын багт магтах зүйл тун олон байгаа нь харагдсан. Одоо сайн амарч аваад дэлхийн отгон аваргуудтай хийх тоглолтондоо чамбай бэлдэж эхэлнэ" гэж өгүүлжээ.

Тэдний дараагийн өрсөлдөгч шөвгийн 4 хүрээнд Германы шигшээ багтай Улаанбаатарын цагаар долоодугаар сарын 8-ны 04:00 цагаас Парис хотын үзэсгэлэнт Стадэ Д Франц цэнгэлдэх хүрээлэнд болох юм. 

Нийтэлсэн: А.Амаржаргал

О.Жиру: Гайхалтай багийн эсрэг тоглосондоо баяртай байна  
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй