![](/uploads/201607/news/thumb/e3a7b9b18d6c68312196e7c391f953bf_x3.jpg)
Энэ сарын 4-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 282 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 202 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч, 12 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
Тухайлбал:
1. СБД-ийн нутаг Бэлхийн зам, Цолмонгийн 2-3 тоот хаалганы гарц замд T.Prius маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 38 настай эмэгтэй Э-г мөргөж амь насыг нь хохироосон.
2. БГД-ийн нутаг Модны 2-н Хүүхдийн сувиллын газрын урд замд Ноён пицца ХХК-ийн мопедны жолооч Д нь T.Prius маркиийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 27 настай эрэгтэй Д гэмтсэн байна.
Зам тээврийн ослоор нэг хүн нас баржээ | ||
Үзсэн: 1211 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.