Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 10-р сарын 13/

2013-10-13 08:24:27

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 10-р сарын 13. Ням гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын адаг Хар нохой  сарын шинийн 9. Долоон улаан мэнгэтэй хар хулгана өдөр. Адъяа гараг. Наран 07.31-д мандаж, 18.21-д жаргана. Өдрийн барилдлага Түлэх.  Шүтэн барилдлага Хүрэлцэхүй.  Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин өчүүхэн ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Завшаантай өдөр. Өнөөдрийн шуургалсан их энергийг барьж тогтоон ашигтай зүйлд зориул. Урам зориг амьдрах чадвар бадрангуй байх бөгөөд өөртөө итгэх итгэл, өөдрөг сэтгэлгээ одооноос эхлээд ирэх хэдэн өдрийн турш ундарна. Энэ бол матрынханы хувьд маш их аз завшаантай үе тул онцгой зорилго хүсэл эрмэлзэлд чинь дэвшилт авчрах бизнес ба мэргэжлийн боломж завшаануудыг барьж авахын тулд сэрэмжтэй бай. Хэрэв та хувиа бодохоосоо илүү бага зэрэг хүмүүнлэг байдал даруу зантай байх юм бол таны саруул ухаан мэргэшсэн өндөр чадварыг хүмүүс илүү үнэлэх болно.

 

Хумх (1/20-2/18)   

Зорилготой өдөр. Энэ өдөр аливаа чухал ажил эхлэх мэдээлэл боловсруулахад таатай. Таны идэвх зүтгэлийг хамт ажиллагсад тань өндрөөр үнэлнэ харин томоохон чухал шийдвэр гаргасны хэрэггүй. Гол нь тайван бай, илүү их зүйлд хүрэх гэж бүү шуна. Үдшийг найзуудын хүрээнд час хийтэл тэмдэглэн өнгөрүүл.

 

 

Загас (2/19-3/20)

Итгэлтэйгээр тогло, энэ аюулгүй байх болно. Харин өөрийн таниж мэдэхгүй газарт байх, харанхуй гудамжаар ганцаараа алхахаас болгоомжил. Загасууд хоолны дэглэмээсээ болгоомжлох хэрэгтэй. Сар жинлүүрийн ордонд байрлаж буй энэ цаг үед массаж хийлгэн гоо сайхны эмчилгээнд явж өөртөө шинэ хувцас худалдан авч өөрийгөө тордоход хамгийн тохиромжтой цаг юм. Тиймээс та хүн болгонд сайхан мэдээ хүсэхийн зэрэгцээ, ярьж эхлэхээсээ өмнө төлөвлөгөөнүүдээ хийхээ хүлээх нь ухаалаг сонголт юм.

 

Хонь (3/21-4/19) 

Барсгар өдөр. Нигүүлсэнгүй сэтгэл тань бусдын сэтгэл санаанд их мэдрэмтгий учир таны зан хувирах нь олонтаа. Энэ нь таны хамгийн ойрын хүнээс нөлөөлнө. Танд шулуухан зан гаргадаг хамтран ажиллагчиддаа та өөрийгөө нээн харуулахын хүснэ. Тэд таны бодож байснаас ч хүчтэй байж мэдэх учир болгоомжтой байхыг сануулъя. Тэднийг үл ойшоогоод өнгөрвөл аяндаа тантай зууралдахаа болиод өөр нэгнийг өдөж эхэлнэ. Өглөө гарахдаа сайхан хувцасла. Удирдлага менежерийн сул орон тоо гарч, дарга тань хүн хайж эхлэх байх. Та өөрийгөө яагаад сориод үзэж болохгүй гэж.

 

Үхэр (4/20-5/20)   


Нээлттэй байх эрч хүчний эх үүсвэр олж авах бодол санаагаа ариусгах өдөр. Хувийн болон нийгмийн амьдралд өөрчлөлт гарна. Та өнөөдөр хайртай хүндээ сэтгэлээ илчлэх эсвэл гэр бүлдээ сэтгэл хангалуун өдрийг өнгөрөөх болно. Түүнчлэн хамт олон болон найз нөхдийн дунд нэр хүнд тань өндөр байх бололтой. Эсрэг хүйстэнтэйгээ харилцаа сайн байна. Гэхдээ хэт яаруу сандруу байдал өрсөлдөгчийн оролцоо үр дүнд сөргөөр нөлөөлж болохыг анхааруулж байна.

 
Хамтатгах (5/21-6/21)   

Дүнсгэр өдөр. Өнөөдөр уур амьсгал хүндхэн байх тул унтаж амрахад аль болох их цагийг зарцуул. Таны биеийн тамир тэнхээ хязгаарлагдмал санагдана. Биеийн хүчний ядаргаатай ажлыг багасган ажлаа цоглог хий. Хөрөнгө оруулалтын боломж танаас ухаалаг байдлыг шаардана. Ухаалаг байж мэргэжлийн зөвлөгөө авбал таныг зөв чиглүүлж өгнө. Өнгөрсөн явдлууд одоотой холбоотой болвол харилцаанд бага зэрэг сэтгэл дундуур байна. Хүмүүсийг өөртөө ойртуулж тэднийг зоригжуулж, та нийгмийн өмнө хариуцлагатай байна.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Ярвигтай өдөр. Өөрийн хүрээллийг аль ч талаараа өргөжүүлэхийн тулд хичээл зүтгэл гарга. Дараа сар гартал сугар гараг арслангийн ордтой давхцаж байгаа тул та шинэ хайр дурлалтай учирна. Өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй хүн эсвэл танаас шал өөр шашинтай хүнд сэтгэл татагдах болно. Дээрх цаг хугацааны туршид гадаадад аялалаар явбал ирээдүйн хамтрагчтайгаа учирна. Бусад хүмүүст таагүй сэтгэл үлдээхээсээ болгоомжтой байхаас гадна ямар нэгэн сэтгэл хөдөлгөсөн шийдвэр бүү гарга. Сэтгэл хөдлөл болон мэдрэмжиндээ төөрсөн байх тул ажил хийхэд хүнд байх болно.

 

Арслан (7/23-8/22)   

Хүлээцтэй өдөр. Хэрэв өчигдөр оройны олон нийтийн арга хэмжээ үүр хүртэл үргэлжилсэн бол орондоо удаан хэвтэж амрах нь зүйтэй. Зарим арслангынханд хэтрүүлэг, болгоомжгүй байдлын хандлага маш өндөр илэрч байгаа тул өнөөдөр тун хүлээцтэй бай. Хайртай хүнээ өөрийнх нь дураар байлга. Хосуудын хувьд сайхан үе байх бөгөөд ганц бие хүмүүс ч таныг хайр дурлалын явдлынхаа талаар ярилцахад таатайгаар хүлээн авна.

 

Охин (8/23-9/22)   

Ашигтай өдөр. Амралтын өдөр учраас сайн амарч авах хэрэгтэй. Энэ нь таны ажлын үр дүнг дээшлүүлэхэд нөлөөлнө. Гэр бүлийнхэн болон хайрттайгаа хамт өглөөний хоолоо идвэл тухайн өдөр тааламжтай эхлэнэ. Санаандгүй нөхөрлөл дотно харилцаа үүсгэнэ. Хэрэв хэн нэгэн хүн таны хүч чадал энерги сайхан харилцаа, итгэлийг бууруулж байгаа бол тэр хүнийг та өөрийн нөхөрлөлийн тойргоосоо гаргахад тохиромжтой цаг үе юм. Гэхдээ яаруу зангаасаа болон хайнга шийдвэр гаргасны хэрэггүй.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Идэвхитэй өдөр. Сэтгэл хөдлөм, завгүй өдөр тохиох нь гарцаагүй. Өөр оронд сурах, ажиллах, нүүхээр шидэж буй хүмүүсийн хувьд ямар ч төвөг учрахгүй хэрэгцээтэй бичиг баримт бүгд бүрдэх магадлалтай. Виз ба ногоон карт авахаар хүсэлт тавихад тохиромжтой үе. Богино эсвэл урт хугацааны төслүүдийг эргэцүүлэн тунгаахад цаг гаргах нь ухаалаг хэрэг байж болох ба ирээдүйн зорилтоо биелүүлэхэд чинь туслах болно. Сугалаа худалдаж авах, тэмцээнд орох, эсвэл жаахан бооцоо тавьж үзэхэд сайн үе. Энэ үед та их азтай байна.

 

Хилэнц (10/23-11/21)   

Бүхнийг хийж болох өдөр. Энэ өдрийг зугаатай өнгөрүүл. Өөрийн биед хуримтлагдсан ядаргааг бага ч болох өөрөөсөө сааруул. Өглөө эрт босож салхинд гар, эсвээс гэр бүл найз нөхөдтэйгөө аялал ч юм уу амралтанд яв. Эрүүл мэндээ анхаар. Оройдоо өөрийн дуртай хоол хүнсээ хэрэглэ.

 

Нум (11/22-12/21)   

Онцгой өдөр. Нумын ордныхны хувьд өнөөдөр од гарагс давхацсанаар маш үр бүтээлтэй тааламжтай өдөр болно. Бизнесийн төлөвлөгөө зохио. Өөрөөсөө дээд албан тушаалын хүмүүсээс зөвлөгөө хүсэхээс бүү эргэлз. Зарим нумынхан хамтрагчийнхаа төрөл садан болон найз нөхдөөс гайхамшигтай ажлын санал хүлээн авч магадгүй. Хэдий тийм ч, мөнгөний асуудал дээр та сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байж магадгүй.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 10-р сарын 13/  
Үзсэн: 1685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй