Шууд Chart

1-р үе: Португал 0:0 Уэльс

2016-07-07 04:46:42

Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний шөвгийн дөрвийн эхний тоглолт Португал, Уэльсийн шигшээ багуудын тоглолт Лион хотод байрлах Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд явагдаж эхний үе өндөрлөлөө. Хоёр багийн тоглолтод хожсон баг нь цааш шалгарах учир тун хянамгай тоглосон бөгөөд мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар хамгаалалтад суурилсан тоглолт болж өнгөрөв. Уэльсийн шигшээ баг довтолгооны тал дээр асуудалтай байсан нь Аарон Рамситай шууд холбоотой байж болох бөгөөд тэрбээр энэ тоглолтыг торгуулийн улмаас өнжиж байгаа юм. Эсрэгээрээ Португалын шигшээ багаас торгуулийн улмаас өнжиж буй Виллиам Карвальюг орлон гарч буй Данило тун давгүй тоглосон нь төвийн тулаануудад олон ялагдахгүй байх гол үүргийг гүйцэтгэлээ. 

Хоёр багийн супер одод болох Роналду болон Бэйл нар хамгаалалтад суурилсан тоглолт болж буй учир  хаалганд дорвитой цохиж амжаагүй байна.

Нийтэлсэн: А.Амаржаргал

1-р үе: Португал 0:0 Уэльс  
Үзсэн: 2048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй