Шууд Chart

Португалын шигшээ баг хожив

2016-07-07 05:52:50

15 дахь удаагийн Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнй шөвгийн дөрвийн хүрээнд явагдсан Португал, Уэльсийн шигшээ багуудын тоглолт дөнгөж сая өндөрлөлөө. Хожсон нь шигшээ тоглолтод шалгарах ач холбогдол тун өндөр тус тоглолтод 6 удаагаа шөвгийн 4-т үлдээд буй Португалын шигшээ баг ялалт байгуулав. 

Дэлхийн хамгийн үнэтэй хоёр хөл бөмбөгчнөөр ахлуулсан хоёр багийн эхний үе тактикийн тоглолт болж өнгөрсөн бөгөөд бие биеэ "ажсан" тоглолт болж өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Тоглолтын эхний үед гоол ороогүй юм. Харин хоёрдугаар үе эхэлмэгц хоёр баг тоглолтоо илт задлан, ээлж дараалсан довтолгоонууд хийж эхэлсэн билээ. Үүний үр дүнд Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг хамгаалагч Честэрийн дээгүүр гарч мөргөснөөр тоог нээсэн юм. Удалгүй буюу гоол орсноос 3 минутын дараа мөн л дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн супер тоглогчдын нэг Криштиану Роналдугийн дамжуулалтаар Луиш Нани гоолдсоноор тоог холдуулж, Уэльсийн шигшээ багт том дарамт, шок мэдрүүлсэн. 

Гоол орсны дарраагаар Уэльсийн шигшээ багт гоол оруулж тэнцүүлэх, цаашлаад хожих хэмжээний гоол оруулах хэрэг гараад байсан ч довтолгоон эхлүүлж чадахгүй байсныг дасгалжуулагч Коулман өөрчлөхийг оролдож тоглолтын 65 дахь минут гэхэд өөрийн эрх мэдэлд байдаг 3 сэлгээгээ ашигласан ч тоглолтод үр дүнгээ өгөлгүй дуусгалаа.

Ингэснээр Португалын шигшээ баг 2004 онд нутаг дээрээ зохион байгуулсан тэмцээний амжилтаа давтан одоогоор мөнгөн медалийн болзол хангалаа. Тэд Франц-Германы шигшээ багуудын хожсонтой нь манай цагаар долоодугаар сарын 11-ний 04:00 цагаас тоглох юм.

Нийтэлсэн: А.Амаржаргал

Португалын шигшээ баг хожив   
Үзсэн: 1834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй