Шууд Chart

Мэсси 88 гоолтой болж, Реал Мадрид Сэлтад хожигдлоо

2012-12-13 10:38:16

Өнгөрсөн шөнө Испаний эзэн хааны цомын 1/8 шигшээн эхний тоглолтууд явагдлаа. Ла лигийг тэргүүлж яваа Барсэлона клубын хувьд Кордоба клубын талбайд зочлон тоглож Мэсси дубль хийж 2:0 харьцаатай ялалт байгуулснаар Камп Ноуд болох хариу тоглолтонд маш том давуу талтай болж ирлээ. Ийнхүү Лионел Мэсси саяхан Г.Мюллерын амжилтыг эвдсэн бол дахин 2 гоол оруулж 88 гоолтой болсноор рекордыг шинэчилсээр байна. Одоо түүнд он гарах хүртэл 3 тоглолт дутуу байна.

Харин эзэн хааны Реал Мадрид клуб 1/8 шигшээд Сэлта клубын талбайд зочлон тоглосон ч 2:1-р ялагдал хүлээлээ. Тоглолтын 87 дахь минутад хүртэл талбайн эзэд болох Сэлта 2:0 тэргүүлж явсан ч К.Роналдо тоглолтын эцсийн гоолыг оруулжээ. Гэхдээ тэдний хувьд 7 хоногийн дараа хариу тоглолтоо Сантъяго Бернабэу цэнгэлдэхдээ хийнэ.
Бусад тоглолтууд :

Осасуна 2:0 Валенсиа
Маллорка 0:5 Севилья
Атлетико Мадрид 3:0 Гетафэ

Нийтэлсэн: Б.Багабанди

Мэсси 88 гоолтой болж, Реал Мадрид Сэлтад хожигдлоо  
Үзсэн: 2831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Х. Баясгалан [127.0.0.xxx] 2012-12-22 06:49
Дэлхийг нэг их том лангуу юм аа гэж бодвол уг лангуун дахь бараанд дугаарласан олны адаг сүүл хавьд Монгол “оочерлон” зогсдог байлаа. Бусдад дэлгээд барьчих, анхаарлыг нь татчих тийм бараа бүтээгдэхүүн ч бидэнд хомс учраас хэн ч биднийг төдийлэн анзаарч андлахыг хүсдэггүй байв.
Х. Баясгалан [127.0.0.xxx] 2012-12-22 06:48
Өнгөрөгч аравдугаар сард уг компани Европын зах зээлд зориулсан Galaxy S III Android-смартфоны хялбар хувилбарыг танилцуулсан юм. Сенсорын үзэгнээс татгалзахаас гадна Galaxy Note II шинэ хувилбарт Super AMOLED-дэлгэцийг арай хямд хувилбараар сольж магадгүй гэнэ.
Х. Баясгалан [127.0.0.xxx] 2012-12-22 06:47
Өнгөрсөн шөнө Испаний эзэн хааны цомын 1/8 шигшээн эхний тоглолтууд явагдлаа. Ла лигийг тэргүүлж яваа Барсэлона клубын хувьд Кордоба клубын талбайд зочлон тоглож Мэсси дубль хийж 2:0 харьцаатай ялалт байгуулснаар Камп Ноуд болох хариу тоглолтонд маш том давуу талтай болж ирлээ.
Х. Баясгалан [127.0.0.xxx] 2012-12-22 06:44
Харин эзэн хааны Реал Мадрид клуб 1/8 шигшээд Сэлта клубын талбайд зочлон тоглосон ч 2:1-р ялагдал хүлээлээ. Тоглолтын 87 дахь минутад хүртэл талбайн эзэд болох Сэлта 2:0 тэргүүлж явсан ч К.Роналдо тоглолтын эцсийн гоолыг оруулжээ. Гэхдээ тэдний хувьд 7 хоногийн дараа хариу тоглолтоо Сантъяго Бернабэу цэнгэлдэхдээ хийнэ.
sain baina [127.0.0.xxx] 2012-12-19 08:17
маш сайн байна.

Бидэнтэй нэгдээрэй