Шууд Chart

"Алтанбулаг" боомтоор ОХУ руу нэвтэрч буй жолооч нарын анхааралд

2016-07-07 13:55:03

Баяр наадмын өдрүүдээр урт хугацааны амралт таарч иргэд хот, хөдөөг зорих аялал зугаалга ихэсч байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймаг "Алтанбулаг" хилийн боомтоор ОХУ руу нэвтрэх тээврийн хэрэгсэл болон зорчигч урсгалын ачаалал их байна.

Тээврийн хэрэгслийн баримт бичгийн зөрүүтэйн улмаас хил дээрээс тээврийн хэрэгслүүд буцах асуудал нэлээдгүй үүсч байгаа бөгөөд амралтын өдрүүдэд дээрх зөрчлийг арилгах боломжгүй тул эрхэм жолооч та хотоос гарахдаа холбогдох материалаа үнэн зөв бүрдүүлэхийг анхааруулъя.

Иймд иргэд тээврийн хэрэгслийн бичиг баримтын бүрдэлд анхаарах, тээврийн хэрэгслийн арлын дугаар, хөдөлгүүрийн багтаамж, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл болон тэмдэг дарагдсан эсэх, татварын гэрчилгээн дээрх мэдээлэл тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээлэл хоорондоо таарч буй эсэхийг анхаарна уу.


"Алтанбулаг" боомтоор ОХУ руу нэвтэрч буй жолооч нарын анхааралд  
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй