Нийслэл Улаанбаатар хотод "Ази-Европын парламентийн дээд түвшний 11 дүгээр уулзалт" зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/584 тоот захирамж гаргалаа. Захирамжаар 2016 оны 7 дугаар сарын 8-17-ны өдрийн хооронд хязгаарлалт тогтоосон гудамж замуудад /зуны хязгаарлалтын бүс болон Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамж, Богд уулын арын зам/ хүнд даацын ачааны /10 тонноос дээш/ авто машиныг замын хөдөлгөөнд оролцохыг түр хязгаарлалаа.
10-аас дээш тоннын хүнд даацын авто машиныг замын хөдөлгөөнд оролцохыг түр хязгаарлана | ||
Үзсэн: 1537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.