Шууд Chart

А.Гризманн: Чухал тоглолтод торгуулийн цохилт цохихыг мөрөөддөг байсан

2016-07-09 14:03:49

15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн дуусахад ердөө нэг тоглолт буюу шигшээ тоглолт үлдээд байгаа билээ. Нийт тэмцээний хүрээнд 50 тоглолт явагдаж шигшээ тоглолтод шалгарах замд нийтдээ 6 тоглолтод 6 гоол хийгээд буй Францын шигшээ багийн довтлогч Антуан Гризманн Германы шигшээ багийн эсрэг гүйцэтгэсэн торгуулийн цохилтын талаар "Үгүй ээ, бараг сандраагүй. Миний хувьд ийм том тоглолт дээр торгуулийн цохилт хийхийг мөрөөддөг байсан. Тиймээс надад энэ боломжийг олгосон нийт багийнхандаа баярласнаа илэрхийлье. Харин 2 дахь гоолын хувьд бол хаалгач алдаа гаргаж хатгаж гаргасан бөмбөгөө яг миний хөлөн дээр өгчихсөн. Түүнийг нь би алдалгүй ашиглаж чадлаа. Гэхдээ бидний энэ ялалтад дасгалжуулагч, эмч, сувилагчийн баг гээд олон хүний хүч хөдөлмөр орсон гэдгийг хэлэх нь зөв байх" гэсэн юм.

Антуан Гризманн 6 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд мөн нэг тэмцээнд Францын домог Мишэл Платинигийн араас нэг тэмцээнд хамгийн олон гоол оруулсан тоглогч болж байгаа юм. 

Францын шигшээ баг Улаанбаатар хотын цагаар 11-ний 04:00 цагаас Криштиану Роналдугаар ахлуулсан Португалын шигшээ багийн эсрэг тоглоно.

Нийтэлсэн: А.Амаржаргал

А.Гризманн: Чухал тоглолтод торгуулийн цохилт цохихыг мөрөөддөг байсан  
Үзсэн: 1419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй